Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

миний бие нэгэн гадаад хэлний сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг ХХК-тай 3 сараар гэрээ байгуулж төлбөрөө төлсөн. гэвч 3 өдөр явахад үзүүлсэн үйлчилгээ нь сэтгэлд нийцээгүйн улмаас төлбөрийг буцаан авч гэрээг цуцлахыг хүссэн. гэвч гэрээнд "гэрээ хийснээс хойш төлбөрийг буцаахгүй" гэж хатуу заасан нь хуулийн үндэслэлтэй юу?, ийм байж болох уу?, би хэрхэн төлбөрөө буцаан авах вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ашим Базар

Сайн байна уу. Түрээсийн гэрээнд дээрх заалт байгаа нөхцөлд та хүссэн үедээ сургалтаас гарч, сургалтын төлбөрийг буцаан авах боломжгүй. Харин гэрээний нөгөө тал болох сургалтын үйл ажиллагаа явуулж буй компани тантай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөн бол та үүнтэй холбоотой гэрээнээс татгалзаж, энэ тухай тус компанид мэдэгдэж төлбөрөө шаардах эрхтэй байна. Таныг энэ тухай мэдэгдэж, төлбөр нэхэмжилсэнээс хойш таны төлбөрийг буцаагаагүй бол та шүүхэд нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Иймд сургалтын гэрээний дагуу тухайн компани ямар үүрэг хүлээж байсан, танд ямар амлалт өгч байсаныг болон тэдгээр амлалт, үүргээ зөрчсөн эсэх талаар бодож, шийдвэр гаргах эсвэл илүү тодруулж дахин зөвлөгөө авахыг зөвлөх байна. Хүндэтгэсэн, А.Базар
2018-12-20 16:32:31