Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Сайн байна уу? Би нэгэн байгууллагаар Япон явахаар зуучлуулсан юм. Гэхдээ тухайн үедээ гэрээ байгуулалгүй бүх хөлс мөнгөө төлсөн. Дараа нь гэрээгээ байгуулчихъя гэж хэлсэн.Тухайн үед тэр байгууллага ч надад гэрээний нөхцөлүүдийн талаар ярьсан. Би тэгээд зөвшөөрөөд мөнгөө өгсөн. Одоо харин би явахаа болиод мөнгөө авъя гэтэл тэр байгууллага мөнгө өгөхгүй байна.Энэ тохиолдолд гэрээ байгуулагдсан гэж үзэх үү?

Нийт 1 хариулт байна

comment-image

Түмэнбазар Адъяахүү

Иргэний хуулийн 410 дугаар зүйл зуучлалын гэрээг хуульчлахдаа ам, бичиг аль ч хэлбэрээр хийж болохоор заасан агуулга бий. Тиймээс таны хувьд зуучлалын гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. гол нь мөнгө шилжүүлсэн баримт нь байгаа бол шүүхэд нэхэмжилж болно оо
2018-07-06 09:15:23