Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

сайн байна уу. Худалдааны төвийн Түрээсийн гэрээнд түрээсийн төлбөр ашиглалтын зардал, менежментийн зардалыг хэрхэн тусгаж өгдөг вэ?

Нийт 3 хариулт байна

comment-image

Түмэнбазар Адъяахүү

сайн байна уу. 1. Түрээсийн төлбөрийг төлөх хэлбэрийн хувьд урьдчилан олон сараар төлөх үү? эсвэл сар бүр төлөх үү? гэдэг та болон түрээслэгчийн хоорондын тохиролцоогоор аль нэг арга хэлбэрийг сонгох асуудал. Аль ч хэлбэрээр тоиролцсон байсан гэрээг хугацаанаас нь цуцлах тохиолдолд гэрээний аль нэг тал хохирохгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй 2. Ашиглалтын зардлыг аль тал нь хэрхэн төлөх тухай мөн л гэрээний талууд чөлөөтэй сонгох боломжтой. Түрээсийн төлбөрт нь ашиглалтын зардлыг нь багтаагаад төлбөрийнхөө хэмжээг арай өндөр тогтоож тохиролцох тохиолдол цөөнгүй байдаг. Өөр ямарч байдлаар байж болно 3. Менежмэнтийн зардал гэж ямар зардал хэлж байгааг сайн ойлгосонгүй
2018-07-05 16:24:57
comment-image

лхагвасүрэн болорцэцэг

менежментийн зардал гэдэг төвийн агааржуулалтын болон халаалтын системээр хангах, хог хаягдлыг зайлуулах, орчин тойрны цэвэрлэгээ , ариутгалыг хангах, нийтийн хэрэглээний тоног төхөөрөмж, эд зүйлсийг угсрах, суурилуулах, тэдгээрийн хэвийн ажиллагааг хангах, нийтийн хариуцлагын даатгал, гал түймрийн даатгал болон бусад шаардлагатай даатгал, хамгаалалтын ажилтнуудын болон бусад шаардлагатай ажилчдын цалин урсдаг шат, цахилгаан шат, дотор гадна авто зогсоол, бусад шаардлагатай засвар хяналт гэх мэт багтдаг бөгөөд ашиглалтын зардалд цахилгаан, цэвэр бохир ус, гааз тоолуулаар тооцогддог.
2018-07-06 03:45:23
comment-image

Түмэнбазар Адъяахүү

Хэрэв төлбөрийг сар сард нь төлөхөөр тохиролцвол дээрх зардлуудыг үндсэн төлбөртөө багтаачихсан нь дээр байх гэж бодож байна. Түрээслэгч тал үнэ өндөр байна гэж бодох тул гэрээндээ төлбөрийнхөө задаргааг бичээд оруулчих. Сар бүр олон түрээслэгчээс дээрх зардлуудыг гаргаж авах гэж ажил болж байснаас энэ нь хялбар . Төлбөрийг урьдчилж олон сараар төлөхөөр бол дээр зардлуудыг үндсэн төлбөртөө оруулж блохгүй. Дээрх зардлуудыг оруулаагүй үнээр төлбөрөө тохирч урьдчилж авах хэрэгтэй. Гэрээнд: - үндсэн төлбөрөө урьдчилж төлөх тухай - сар бүр менежментийн зардал төлөх тухай /Ингэхдээ сар бүрийн төлөх өдөр болон төлбөрийн задаргааг оруулах/ иймэрхүү байдлаар тусгахад болно
2018-07-07 08:53:38