Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Гэр хороолол дунд байгаа барилга байгууламжийг тусгаарласан хашаа барьсан. Гэтэл хөрш айл барилга бариулахгүй гэж маргаж байна. Энэ талаар хууль тогтоомжид асуудлыг хэрхэн зохицуулсан бэ?

Нийт 3 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Барилга байгууламж барихтай холбогдсон харилцааг Барилгын тухай хуулиар, барилга байгууламж барих газрын зөвшөөрөлтэй холбогдох харилцааг Газрын тухай хуулиар, тус газар дэх хөршийн эрхтэй холбогдох харилцааг Иргэний хуулиар тус тус зохицуулна. Юуны өмнө танай хөрш ямар үндэслэлээр барилга бариулахгүй гэж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэв газар эзэмшилтэй холбоотой үндэслэлээр маргаж байгаа бол Газрын тухай хуулийг баримтлан өөрийн харьяа дүүргийн газрын албанд хандаж газар давхардуулан олгосон эсэх талаар лавлагаа авч асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй. Барилгынтухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар "барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, зам гүүр, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг хэлнэ. Барилга байгууламжийг барихдаа аймаг, нийслэлийн засаг даргаас барилга байгууламжийг эхлүүлэх зөвшөөрөл авснаар барилгын ажлаа эхлүүлнэ. Хэрэв таны барих барилга Иргэний хуулийн 135 дугаар зүйлд зааснаар хөршийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож болохоор барилга байгууламж бол хөршүүд нь барилга байгууламжийг барих, ашиглахыг хориглон, эрх зөрчсөн үйлдлээ зогсоохыг шаардах эрхтэй буюу барилга байгууламжийн зориулалтаас шалтгаалж, хөрш залгаа газрын өмчлөгч эзэмшигч нарт хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхэд хэрхэн нөлөөлж байгаагаас хамааран хөрш айл барилга байгууламж барихыгхориглох эрх зүйн үндэслэлтэй байж болно. Иймд юуны өмнө хөршийн гомдол гаргаж буй санал хүсэлтийг хүндэтгэлтэй авч үзэж, хууль ёсны үндэслэлийг нь тодруулах хэрэгтэй. Хэрэв хөрш тодорхой үндэслэл гаргаж буй бол хууль тогтоомжид нийцүүлэн судлах, мэргэжлийн байгууллагад хандан дүгнэлт гаргуулахад ч буруутах зүйлгүй юм. Нөгөө талаас та хууль ёсоор өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй газар дээрээ хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироохгүйгээр барилга барих гэж байгаа тохиолдолд танай хөрш таны эрхийг мөн харилцан хүндэтгэх үүрэгтэй.
2018-05-28 04:53:45
comment-image

Түмэнбазар Адъяахүү

test
2018-05-29 12:08:36
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:32:35