Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Б нь намайг ажилд оруулж өгөхөөр тохиролцон хөлсөнд нь 600.000 төгрөг авсан. Гэтэл одоо болтол ажилд оруулж өгөөгүй бөгөөд огт холбоо барихгүй таг болчихлоо. Иймд би мөнгөө хэрхэн буцааж авах вэ?

Нийт 3 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Иргэд хоорондын хэлцэлтэй холбогдсон харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Б ажил оруулахаар тохирч тодорхой хөлс авсан асуудал нь Иргэний хуулийн "Зуучлалын гэрээ"-ний харилцаа байж болох юм. Иргэний хуулийн 410 дугаар зүйлд зааснаар зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу түүний ашиг сонирхлын төлөө хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь хөлс төлөх үүрэг хүлээнэ. Ажилд зуучлах үйлчилгээ эрхлэгч нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2010 оны 104 дүгээр тоот тушаалын хавсралтаар батлагдсан хөдөлмөр зуучлалын хувийн албыг аж ахуйн нэгжийн үндсэн дээр байгуулах бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн байх шаардлагатай. Иймд иргэн Б нь ажилд зуучлах эрхгүй тул болон Б-тай байгуулсан тохиролцоо нь анхнаасаа хүчин төгөлдөр бус тул Б-д өгсөн 600 000 төгрөгийг Иргэний хуулийн дагуу буцаан шаардах эрхтэй. Төлбөрөө гаргуулахын тулд Б-ийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй.
2018-05-28 04:51:11
comment-image

Түмэнбазар Адъяахүү

test
2018-07-04 10:21:56
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:34:01