Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Орон сууцны төлбөр дээр ус халаасны мөнгө гэж нэмэлт мөнгө авдаг. Хэрэв өгөхгүй байвал хэрэглээний халуун ус, цаашлаад ямар ч усгүй болгож байгаад нэхэж аваад байх юм. Манай байр уг нь төвийн шугамд холбогдсон. Би энэ төлбөрийг хууль бус гэж үзэж байгаа. Мөн ус хааж байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа эсэхийг мэдмээр байна. Энэ асуудлаар хаана хандах ёстой вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Орон сууцанд ус ашиглахтай холбогдсон харилцааг Орон сууцны тухай хууль болон Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар тус тус зохицуулна. Дулааны энергийгорон сууцны халаалт болон хэрэглээний халуун усыг халаах тодруулбал, төвийн халаалт болон ус сувгийн удирдах газраас ирүүлж буй хэрэглээний усыг халаахад зарцуулдаг. Төвийн халаалт нь дулааны цахилгаан станцаас эрчим хүчийг дамжуулах сүлжээ хүртэл бүх буцах шугамаар дамжуулан 120 хэмийн дулааны энерги бүхий усыг дулаан дамжуулах төвүүд тээвэрлэн хүргэдэг. Дулааны энерги нь 1 болон 2 дугаар хэлхээгээр дамжин дулаан солилцон 75 градустай болоод орон сууцны байруудыг халаах хэрэгслүүдэд түгээгддэг. Тэнд дулаан солилцоо явагдаад буцаад халаагч дээрээ 50 градустай болж халаалтын битүү циклийг үүсгэн усны дулааны солилцоо явагддаг байна. Харин хэрэгцээний халуун ус нь дулааны цахилгаан станцын шугамаас салбарлан дээрхийн адил 50-55 градусын халуун усаар айл өрхүүд хангагдана. Гэхдээ Ус сувгийн удирдах газраас 5-10 градустай хүйтэн усыг дамжуулах бөгөөд энэ усыг дээр дурдсан 120 градусын дулааныг ашиглан 55 градус болтол нь халаадаг байна. Иймд ус халаасны төлбөр гэдэг нь орон сууцанд очиж байгаа 5 градустай усыг 55 градус болтол халааж байгаа дулааны энергийн зардпыг хэрэгцээний ус халаасны төлбөр гэж авдаг тул ус халаасны төлбөр нь хууль бусаар үндэслэлгүйгээр хурааж буй төлбөр биш юм.
2018-05-28 04:50:11
comment-image

:)
2018-07-04 11:36:16