Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Манай ах 2015 оны 5 сард нас барсан. Ах эхнэрээсээ 5 жилийн өмнө салсан. Нас барахаасаа өмнө надтай хамт амьдардаг байсан. Ахын нэр дээр банканд 142000 төгрөгийн хугацаатай хадгаламж байгаа. Энэ мөнгийг би авч болох уу?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Банкны мөнгөн хадгаламжтай холбоотой харилцааг Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар зохицуулна. Тус хуулийн Пдугаар зүйлд зааснаар хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл уул гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийдэг. Иймдтухайн хадгаламжийн мөнгийг хэн авах талаар гэрээслэл үлдээгээгүй бол Иргэний хуульд заасан хууль ёсны өв залгамжлагчид мөнгийг өгөх ёстой. Хууль ёсны өвлөгчид адил хэмжээгээр өвлөх эрхтэй. Хууль ёсны өвлөгч гэдэгт: - нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх — дээрх өвлөгчид байхгүй эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү ач, зээ тооцогдоно. Иймд танай ахад дээр дурдсан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан тохиолдолд танд ахынхаа хадгаламжийн дансан дахь мөнгийг авах боломж бүрдэх юм.
2018-05-28 04:47:49
comment-image

:)
2018-07-04 11:34:19