Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Банк өөрсдийн санамсаргүй гаргасан алдаанаас болж хүний дансанд илүү мөнгө хийснээ дансны эзний зөвшөөрөлгүй буцаан татаж болох уу? Дансны эзэн буцаан өгөхгүй гэвэл яах вэ? Зөвшөөрлөө гэхэд тодорхой хувь авч болох уу?

Нийт 3 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Энэ тохиолдолд иргэний эрх зүйн "үндэслэлгүйгээр хөрөнгөжих" харилцаа үүссэн байна. Тодруулбал, банк болон данс эзэмшигчийн хооронд дансанд илүү хөрөнгө шилжих талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулагдаагүй байсан боловч дансанд хөрөнгө илүү орж ирсэн нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн явдал юм. Үндэслэлгүйгээр хөрөнгөжихтэй холбогдох харилцааг Иргэний хуулиар зохицуулна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан үеэс эсхүл үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ. Иймд данс эзэмшигч мөнгийг буцааж өгөх үүрэгтэй. Хэрэв буцааж өгөхгүй бол банкны зүгээс Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар "хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөнд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй" гэсний дагуу дансанд оруулсан илүү хөрөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрнэ. Тодорхой хувь хүртэж болох талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй боловч алдсан гээсэн хөрөнгийн хувьд тодорхой шагнал амлах нь хувь хүн хуулийн этгээдийн үзэмжийн асуудал болдог. Иймд банкны зүгээс танд тодорхой хувь хүртээхийг үгүйсгэхгүй боловч үүрэггүй.
2018-05-28 04:46:48
comment-image

Түмэнбазар Адъяахүү

:)
2018-05-29 12:09:51
comment-image

ok
2018-07-04 12:01:48