Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Орон сууцны халаалтын төлбөрийг хэрхэн тооцдог вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Орон сууцны халаалтын төлбөртэй холбоотой харилцааг Эрчим хүчний тухай хууль болон Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 189 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам"-аар тус тус зохицуулна. "Дулааны эрчим хүчний төлбөр тооцооны журам"-ын 3 дугаар зүйлд заасны дагуу дулааны эрчим хүчээр хангах, худалдан авах тухай гэрээнд тусгагдсан дулааны тоолуур, усны тоолуурын заалт, барилгын эзэлхүүн, талбай, дулааны тоног төхөөрөмжийн зураг төслийн тооцоот хүчин чадал, хүний тоо нь төлбөрийн тооцоо хийх үндэслэл болно. Тоолууртай хэрэглэгчийн төлбөрийг тооцохдоо дулааны тоолуурыг дулааны эрчим хүчний төлбөр тооцоонд ашиглах бөгөөд усны тоолуурыг хэрэгцээний халуун ус халаасан дулааны төлбөр тооцоонд ашиглана. Тоолуургүй хэрэглэгчийн дулааны эрчим хүчний төлбөр тооцоог энэхүү журамд заасны дагуу эзлэхүүн болон талбайн хэмжигдэхүүнээр гэрээний дагуу тооцно, Орон сууцны барилгыг зориулалтаар нь ашиглаж, хүн амьдарч байгаа бол талбайн хэмжигдэхүүнээр, үүнээс бусад нөхцөлд эзлэхүүнээр тооцно.
2018-05-28 04:45:35