Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би нэгэн залуутай гэрлэж охинтой болсон. Охин маань одоо 2 настай. Охиноо 4 сартай болох үед бидний харилцаа таарахаа больж тус тусдаа амьдрах болсон. Гэтэл нөхөр маань саяхан нэг хэрэгт холбогдож хорих ангид хоригдсон байна. Иймд би нөхөртэйгөө бүртгүүлсэн гэрлэлтийн баталгааг салгах хүсэлтэй байна. Хоригдсон үед баталгааг шууд салгах хүндэтгэн үзэх шалтгаан болох уу, эсвэл заавал энэ хүн өөрийн биеэр байх ёстой юу? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэлт цуцлуулах, цуцалсныг бүртгэхтэй холбогдох харилцааг Гэр бүлийн тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуулиар тус тус зохицуулна. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд гэрлэгчдийн хэн нэг нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор 3-с дээс жил хорих ял эдлэх болсон бол нөгөө тал нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэл хариуцсан нэгж, ажилтанд гаргахаар заасан хэдий ч гэрлэлт цуцлах асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчдийг л захиргааны журмаар цуцлахыг зохицуулж бусад тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлэхээр заажээ. Иймд хорих ял эдэлж байгаа хүний зөвшөөрөлгүйгээр гэрлэлтийг шууд салгах боломжгүй тул шүүх хурал дээр тухайн хүн өөрийн биеэр байлцах эрхтэй. 

Таны тухайд хоёр хүүхэдтэй учраас дээр дурьдсаны дагуу шүүхийн байгууллагаар дамжуулан гэрлэлтээ цуцлуулна. Та нөхрийнхөө хоригдож байгаа хорих ангийн харьяалах Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эсхүл өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргана. Үүнээс өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандах ёстой.

2018-03-30 12:00:13
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 12:05:00