Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Манай ээж хашаа байшингаа барьцаалж зээл аваад cap бүр тодорхой хэмжээгээр зээлээ төлж байгаад нас барсан юм. Зээлдүүлэгч нь надаас зээл, зээлийн хүүг нэхэж, дүүгийн багаж хэрэгслийг аваад явсан байна. Тус зээлийг хэн төлөх ёстой вэ? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Энэхүү асуудлыг Иргэний хуулиар зохицуулна. Тус хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно. Мөн зээлийн гэрээг бичгээр байгуулснаар зээлийн хүү шаардах эрх үүснэ. Энэхүү шаардлагыг хангасан гэрээний үндсэн дээр зээлдүүлэгч нь зээл, түүний хүүг зээлдэгчээс шаардах эрхтэй бөгөөд зээлийг төлөхгүй байгаа тохиолдолд барыдааны зүйлээс шаардлагаа хангуулах эрхтэй. Иргэний хуульд зааснаар нас барагчийн хууль ёсны өвлөгчид түүний өв гүйцэтгэвэл зохих үүргийн хамт шилждэг. Иймээс нас барагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг хууль ёсны өвлөгч нь хариуцна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан болон нас барсан хойно нь төрсөн хүүхэд нь хууль ёсны өв залгамжлагч болно. Дурдсан өвлөгч нар байхгүй эсхүл өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ ачинцар, зээнцэр хууль ёсны өвлөгч болно. Харин таны дүүгийн багаж хэрэгслийг авсан үйлдэл нь хууль бус байх тул Иргэний хуульд зааснаар тухайн эд хөрөнгөө шаардах, эс зөвшөөрвөл зээлдэгчийн оршин суух газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй.
2018-05-28 04:44:48