Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би нэгэн коллежид сурдаг. Төрөөс cap бүр 45000 төгрөгийн степент олгодог. Гэтэл хичээлээсээ хоцорсон, ямар нэг сургуулийн нийтийн арга хэмжээнд оролцоогүй, форм өмсөөгүй гэх мэтээр 1000-2000 төгрөг нь степентээс хасдаг. Тэгээд сарын эцэс болоход 35000-40000 төгрөгийг авдаг. Ганц би ч биш манай сургуулийн олон хүүхэд ингэж мөнгөө хасуулдаг. Энэ зөв үү? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Мэргэжлийн сургалтын степенттэй холбогдох харилцааг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 117 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-аар зохицуулна. "Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан"-ийн нэг эх үүсвэр нь улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө байдаг. Тодоруулбал, та бүхэнд өгдөг степентийн мөнгө буюу тэтгэлэг нь Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу "Мэргэжлийн боловсрол, сургалтын дэмжих сан"-д олгохоор улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө юм. Дээрх хуулийн 23 дугаар зүйлийн 23.12-д зааснаар тус сангийн хөрөнгийг зарцуулах үндэслэл нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр мэргэжлийн өөрийн өртгийг үндэслэн тогтоосон нэг сурагчид ногдох хувьсах зардлаар олгосон санхүүжилт, тэтгэлэгт хуваарилан зарцуулах юм. Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн тэнцүү оролцоог хангах, тогтвортой ажиллах баталгааг бүрдүүлэх орон тооны бус Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөл ажилладаг бөгөөд уг зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих бүрэн эрхтэй юм. Иймд мэргэжлийн боловсрол, сургалтын дэмжих санд хуваарилсан хөрөнгийг зохих журмын дагуу олгохп/й байгаа асуудлыг уг газарт хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй. Тэтгэлгийн мөнгийг хасах эрх тухайн сургуулийн удирдлагад байхгүй. Иймд та бүхэн энэ талаар Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд мэдэгдэж, мөнгөн тэтгэлгээс хасалт хийж байгаа үйлдлийг зогсоох талаар хүсэлт тавих хэрэгтэй.
2018-05-28 04:43:32