Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би нэгэн хувийн эмийн санд ажилладаг эм зүйч юм. Одоо ажиллуулж буй эмийн сангаа түрээслэн өөрөө ажиллуулдаг. Манай түрээслүүлэгч миний мэргэжлийн лиценз дээр одоо үйл ажиллагаа явуулж буй эмийн сангийн тусгай зөвшөөрлийг авахаар болж, тусгай зөвшөөрлийн хурал удахгүй болох гэж байгаа юм. Гэтэл өнөөдөр түрээслүүлэгч маань намайг өөрийнхөө компанид дахиад 3-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажиллана гэсэн амлалт маягийн бичиг бичээд гарын үсгээ зураад нотариатаар баталгаажуулаад өнөөдрийн дотор аваад ир гэж ярьлаа. Энэ амлалт бичиг хууль зүйн хувьд үндэслэлтэй юу? Энэ бичгийг хийж өгөхгүй бол байраа түрээслэхээ нэн даруй зогсооно гэсэн. Надад зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Иргэн, аж ахуй нэгж байгууллагад тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. Юуны өмнө та өөрөө бие дааж эмийн сан ажиллуулах, хүний компанид эмийн санчаар ажиллах хоёр хоорондоо ялгаатай гэдгийг анхаарвал зохино. Та өөрөө мэргэжлийн лицензтэй бөгөөд өөрөө бие дааж ажиллах сонирхолтой байгаа бол байр түрээслэн бүх асуудлыг өөрөө хариуцан ажиллуулах боломжтой бөгөөд тусгай зөвшөөрөлтэй холбоотой аливаа хариуцлагыг та өөрөө хүлээнэ. Байраа танд түрээслүүлж байгаа хүнд та тохирсон түрээсийн мөнгийг нь төлж байхад хангалттай бөгөөд таны аж ахуйн үйл ажиллагаанд тэр хүн оролцох эрхгүй. Харин таны нэр дээр байдаг лицензийг компани ашиглаж, та уг компанид тогтвортой ажиллахаар тохирсон бол та өөрөө бие дааж аж ахуйн үйл ажиллагаа явуулах биш харин уг компанийн ажилтан болно. Гэхдээ лицензтэй холбоотой хариуцлагыг компани биш та хүлээнэ.
2018-05-28 04:40:51
comment-image

:)
2018-07-04 11:35:53