Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Бусад байрны халаалт ирчихсэн байхад манай байрны халаалт ирэхгүй юм. Манай байрны хүмүүс халуун, хүйтэн усны мөнгөө төлөөгүй учраас халаалт ирэхгүй байгаа гэсэн. Манайх усны мөнгөө төлчихсөн. Одоо би.яах ёстой вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн ашиглалттай холбоотой асуудлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиар зохицуулна. Тус хуулийн 12 дугаар зүйлд зааснаар холбооны дүрэмд өөрөөр заагаагүй бол дундын өмчлөлийн эд хөрөнгөнд засвар, үйлчилгээ хийлгэх, орон сууцны хэвийн байдлыг хангах талаар үйлчилгээний мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулах, биелэлтийг хангуулах нь сууц өмчлөгчдийн холбооны захирлын үүрэг юм. Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбоо нь байрны халаалт дулаан цахилгааныг хангуулахаар мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулдаг. Энэхүү гэрээт байгууллагын ажлын гүйцэтгэлийг хангуулах үүргийг сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал хүлээдэг. Иймд та сууц өмчлөгчдийн холбоондоо шаардлага тавих эрхтэй.
2018-05-28 02:07:17