Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид эцэг, эхдээ худал хэлж, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглээд маргааш нь гэртээ ирсэн үйлдэлд эцэг эхчүүд багшид нь арга хэмжээ авахуулахаар гомдол гаргаж байна. Энэ нь багшид хариуцлага тооцох үндэслэл мөн үү. Сурагчид 13 цагаас хичээл тарснаас хойш багшийн хараа хяналтад байх уу.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Энэхүү асуудал нь Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаалын хүрээнд зохицуулагдах харилцаа болно. Дурдсан хууль тогтоомжийн хүрээнд болон Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 471 дүгээр тушаалын хавсралт "Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм"- ийн 4 дүгээр зүйлд зааснаар багш сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад суралцагчдыг хараа хяналтгүй орхихгүй байх нөхцөлийг хангаж ажиллах ба нийгмийн сөрөг үзэгдлээс хамгаалах талаар эцэг, эх, асран хамгаалагчтай хамтран ажиллахыг үүрэг болгожээ. Иймд хичээлээс гадуурх сургалтын ажлын явцад сурагчид багшийн хараа хяналтад байх боловч хичээл тарснаас хойших чөлөөт цагт багш хяналт тавих тэр тусмаа хариуцлага хүлээх үүрэггүй бөгөөд дээрх тохиолдолд багшид арга хэмжээ авах үндэслэл үүсэхгүй.
2018-05-28 02:06:34