Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би их сургуульд сурдаг. Мэдээгээр цэрэг татлагад очоогүй бол торгоно гэсэн. Надад цэрэг татлагын мэдэгдэх хуудас ирээгүй болохоор би яахаа мэдэхгүй байна. Энэ асуудлаар зөвлөгөө өгнө үү?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Цэрэг татлагын асуудлыг Цэргийн албаны тухай хуулиар зохицуулна. Тус хуулиар Монгол улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна. Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах хуудас авсан иргэнийг "цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж заасан бөгөөд мөн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар зарлан дуудах хуудас авсан бол тогтоосон өдөр цагт, цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх цэрэг үүрэгтэй. Товлосон цаг хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол 25-125 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Иймд таны хувьд торгуулийн арга хэмжээ авагдахгүй. Гэхдээ харьяа цэрэг татлагын комисст очиж бүртгэлээ шалгуулж , албан ёсоор тодруулах нь таны үүрэг юм.
2018-05-28 02:05:43
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:40:47