Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би notebook-ээ найздаа түр хугацаагаар өгөөд 3 cap болж байна. Түүний овог болон хаана оршин суудаг эсэхийг мэдэхгүй. Цагдаад мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авч чадахгүй өдийг хүргэлээ. Би одоо хаана хандах вэ? Яаж notebook-ээ авч болох вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Та найзтайгаа Иргэний хуульд зааснаар "эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ" байгуулсан байж болох юм. Нэгэнт та өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр notebook-ээ найздаа шилжүүлсэн тул хэлцэл хийгдсэн гэж үзэх бөгөөд танай найзын зүгээс уг notebook-r буцааж өгөхгүй байгаа нь үүргээ зөрчиж байх тул та найзаасаа notebook-ээ шаардах эрхтэй. Харин танай найзын овог, хаана оршин сууж байгаа харьяалал мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
2018-05-28 02:04:41