Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би арван жилийн хувийн сургуульд сурч байгаад сүүлийн жил төлбөрөө төлөх боломжгүй болсны улмаас төгсөж чадалгүй сургуулиа орхичихсон юм. Одоо түүнээс хойш 5 жил өнгөрсөн байна. Тэр үед 450 000 төгрөг төлөөд гэрчилгээгээ авч болно гэж байсан ч сая очоод уулзтал 1 250 000 төгрөг нэхээд байх юм. Би 450 000 төгрөг төлөөд гэрчилгээгээ авчих боломж байна уу? Ямар журам дүрэм байна вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Энэхүү харилцааг Боловсролын тухай хуулиар зохицуулана. Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлд боловсролын баримт бичиг (гэрчилгээ, үнэмлэх, диплом)-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална гэж заасан бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага төгсөгчдөд боловсролын баримт бичиг олгох журам"-ыг уншиж судлах нь зүйтэй. Дурдсан журамд заасан болзол шаардлагыг хангасны дараа та гэрчилгээгээ хуулийн дагуу шаардах эрхтэй.
2018-05-28 02:03:39
comment-image

:)
2018-07-04 11:34:28