Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжоор хэрхэн зохицуулсан байдаг вэ? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоохтой холбоотой харилцааг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар зохицуулна. Тус хуулийн 5 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүн болох этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох бөгөөд бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд юм. Гэр бүлийн хүчирхийлэлд байгаа хүн нь өөрийн харьяа сум дүүргийн засаг дарга, өөрт хамгийн ойр орших цагдаагийн байгууллагад мэдэгдэх хэрэгтэй. Хуульд зааснаар иргэн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн байгууллагын эзгүйд сум багийн засаг даргад мэдээлж болно. Мэдээллийг амаар, утсаар, цахим хэлбэрээр өгнө. Ийнхүү мэдэгдсэнээр дурдсан албан тушаалтнууд нь хүчирхийллийг таслан зогсоох арга, хэмжээ авах үүрэгтэй.
2018-05-25 07:36:14