Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би саяхан хүүхэдтэй болсон юм. Хүүхдийн асрамжийн талаар хууль тогтоомжид хэрхэн тусгагдсан байдаг вэ? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Ажил олгогч болон ажилтны хооронд үүсэх харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар, эцэг, эх, хүүхэд гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцааг Гэр бүлийн тухай хуулиар тус тус зохицуулна. Хэрвээ та ажил хийдэг бол Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт эдэлнэ. Мөн та өөрөө хүсвэл амаржсаны амралтаа эдэлж дуусаад хүүхэд асрах чөлөөг ажил олгогчоосоо авч болно. Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх үүрэгтэй. Түүнчлэн тус хуулийн 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүргийг хүлээнэ. Иймээс та хүүхдээ иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болтол нь буюу 18 нас хүртэл нь тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хэрвээ таны хүүхэд хөдөлмөрийн чадваргүй бол нас хамаарахгүй асран хамгаалж, тэжээн тэтгэнэ.
2018-05-25 07:29:02