Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Саяхнаас эхнэртэйгээ таарамжгүй байх болсон бөгөөд намайг хөдөө ажлаар яваад ирэх хооронд эхнэр маань гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Гэр бүлийн асуудлаар мэргэшсэн өмгөөлөгчийн туслалцаа хэрэгтэй байна. Шүүх хуралдаан хэрхэн явагддаг вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэгчид тэдгээрийн хоорондын эрх, үүрэгтэй холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хуулиар, гэрлэлт цуцлах шүүх хуралдааны үйл ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулна. Таны хүүхэд 18 нас хүрээгүй эсхүл эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байгаа бол гэрлэлтийг тань заавал шүүхийн журмаар цуцална. Гэрлэлт цуцлах шүүх хуралд: Шүүхээс гэрлэгчдийн зүгээс хүүхдийг хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зэрэг асуудлыг тохиролцох боломжийг олгодог. Хамтран өмчлөх дундын хөрөнгө гэдэг нь гэрлэснээс хойш хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө (гэрлэхийн өмнө, өв, бэлэглэлийн журмаар олж авсан хөрөнгө гэх мэт)-өөс бусад хөрөнгө юм. Гэрлэгчид дээрх зүйлсийг тохиролцож чадаагүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл уйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэнийх нь асрамжид үлдээх хүүхдийн тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах зэрэг асуудлыг шүүх талуудын шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг 7 ба түүнээс дээш настай хүүхдийн саналыг харгалзан шийдвэрлэнэ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өмгөөлөгч авах эсхүл өөрийгөө өмгөөлөх нь таны эрхийн асуудал юм. Та энэ талаар үйл ажиллагаа явуулдаг аль ч өмгөөллийн байгууллага, өмгөөлөгчид хандан гэрээ байгуулсны үндсэн дээр эрхээ хамгаалуулах боломжтой.
2018-05-25 07:26:34
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:46:41