Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би жирэмсэн. Хүүхдийн маань эцэг намайг хүүхэдтэй болсон гэдгийг мэдсэнээс хойш холбоогүй байгаа. Би хүүхдийнхээ эцэг мөн гэдгийг хэрхэн тогтоолгох вэ? Тэтгэмж гаргуулж болох уу? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Хүүхдийн тэтгэмж тогтоолгохтой холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулна. Гэр бүлийн тухай хуульд 21 дүгээр зүйлд зааснаар хүүхэд төрснөөр эцэг эхийн харилцаа үүсэх бөгөөд насанд хүрээгүй солон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг үүснэ. Тодруулбал, эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ. Иймээс таны хүүхдийн эцэг хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэхэд эхийн нэгэн адил үүрэгтэйгээр зролцох ёстой. Энэхүү үүргээ биелүүлэхийг шаардахын тулд хүүхдийн эцэг нь мөн болохыг хуулийн дагуу баталгаажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хүүхэд нь энэ хүний хүүхэд мөн гэсэн хууль ёсны баталгааг үндэслэн хүүхэд, эцэг, эхийн хоорондох үүргийг шаардах үндэслэлтэй болно. Хүүхдийн эцэг болохыг шүүхийн болон захиргааны журмаар тогтоодог. Таны хувьд хүүхдийнхээ эцгийг мөн болох тухай тогтоолгох шаардлагаа шүүхэд өргөдөл гарган шүүхээр шийдвэрлүүлнэ. Хүүхдийн эцэг болохыг тогтоохдоо шүүх нь хүүхдийн эцэг, эхийн эр эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээг үндэслэн тогтооно. (Жишээ нь: цусны бүлэг ижил эсэх, ДНК-н шинжилгээ) Хүүхдийн тэтгэмжийг эцэг, эх харилцан тохиролцож гэрээний үндсэн дээр шийдвэрлэж болох ба харилцан тохиролцоонд хүрч чадахгүй нөхцөлд шүүхээр шийдвэрлүүлнэ.
2018-05-25 07:19:27
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:55:47