Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Манай нөхөр гадаадад ажил хийдэг боловч тогтсон орлогогүй. Тогтсон орлогогүй хүний хүүхдийн тэтгэмжийн хэмжээг хэрхэн шийдвэрлэх вэ? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Хүүхдийн тэтгэмж тогтоолгохтой холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, тэтгэлгийн хэмжээг Статистикийн хорооны даргын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр баталсан "Хүн амын амьжиргааны доод түвшин тогтоох тухай" А/9 дугаар тушаалаар зохицуулна. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар 11 хүртэл насны хүүхдэд тухайн бүс нутгийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-ээс дээш настай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн 100 хувиар тэтгэлэг тогтооно. Статистикийн хорооны даргын 2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн "Хүн амын амьжиргааны доод түвшин тогтоох тухай" А/9 дугаар тушаалын хавсралтад зааснаар бүс нутаг бүрд харилцан өөр өөр байдлаар тэтгэмжийн хэмжээг тогтоохоор зааж өгсөн байдаг. Жишээлбэл, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 185.400 төгрөг байна. Иймээс танай хүүхэд хэдэн настай болохоос хамаарч тэтгэлгийн хэмжээ тогтоогдоно. Таны хүүхдийн эцгийн гадаадад ажил хийж олсон орлогын (цалингийн) 50 хувиас хэтрэхгүй хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулна. Тэтгэлгийг сар,улирал, хагас жил, жилээр, эсвэл бүр нэг дор нь ч өгч болно. Түүнчлэн гэр бүлийн дундын эд хөрөнгийн хуваарилалтаар хүүхдийн тэтгэлгийг шийдэж болно. Жишээлбэл орон сууц, автомашин гэх зэрэг эд хөрөнгийн өмчлөх эрхийг хүүхдээ асран тэтгэхээр авч үлдэж байгаа талд шилжүүлэх замаар шийдвэрлэж болно. Энэ асуудлыг хүүхдийн эцэг эх нь тэтгэлгийн гэрээ байгуулж зэхицуулах боломжтой бөгөөд тохиролцоонд хүрч чадаагүй нөхцөлд шүүхээр шийдвэрлүүлнэ.
2018-05-25 07:17:32