Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би Америкийн Вашингтонд, манай нөхөр Чикагод амьдардаг. Бид албан ёсоор гэр бүлээ салгаагүй боловч сүүлийн 5 жил тусдаа амьдарч байна. Бидний хүүхэд одоо 11 настай, манай аав ээжийн асрамжид Монгол улсад амьдарч байгаа. Манай нөхөр аав ээжээс миний паспортыг авахыг оролдож, надад мэдэгдэлгүйгээр гэр бүлээ дуцлуулахыг оролдсон байна. Монгол улсад байхгүй байгаа тохиолдолд гэр бүл цуцлах боломжтой юу? Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хэрхэн тогтоох вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэлт цуцлахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэлтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. “эр бүлийн тухай хуульд зааснаар гадаад улсад байнга оршин суугаа Монгол улсын иргэн гэрлэлтээ Монгол улсад захиргааны ба шүүхийн хурмаар цуцлуулж болно. Та хоёр 11 настай буюу насанд хүрээгүй хүүхэдтэй учир захиргааны журмаар гэрлэлт цуцлах боломжгүй ба шүүхийн журмаар гэрлэлтийг цуцална. Иймээс танай нөхөр гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд гэрлэгчид заавал ирэх үүрэгтэй бөгөөд та хоёр шүүх хуралдаанд оролцож байж гэрлэлт цуцлах шүүхийн шийдвэр гарна. Хүүхдийн тэтгэлгийг та хоёр харилцан тохиролцон гэрээ байгуулж тогтоож болох бөгөөд хэрвээ тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.
2018-05-25 07:15:56
comment-image

:)
2018-07-04 11:48:56