Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Миний дүү 2011 онд нас барж, ой хүрэхгүй бяцхан охин нь манай гэр бүлд өссөн бөгөөд одоо б настай. Охин хэдийгээр эцгээрээ овоглодог ч 1 настайгаас нь хойш эцэг нь үзэгдэж харагдалгүй өнөөг хүрсэн. Иймд бид өсгөсөн эцэг (манай нөхөр)-ээр нь овоглож, үрчлэн авах саналыг тавьсан боловч зөвшөөрөхгүй байна. Төрсөн эцгийнх нь зөвшөөрлийг харгалзахгүйгээр хүүхдийг үрчлэн авах боломж байна уу? Зөвлөгөө өгнө үү

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Энэхүү асуудал нь Гэр бүлийн тухай хуулийн хүрээнд зохицуулагдана. Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болдог. Хэдийгээр үрчлэх асуудлыг охины төрсөн эцэг нь зөвшөөрөхгүй байгаа ч Гэр бүлийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлдэг тул охины төрсөн эцгийнх нь зөвшөөрлийг харгалзахгүйгээр хүүхдийг үрчлэн авах боломжтой. Охины төрсөн эцгийн эцэг нь түүнийг багаас нь тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлээгүй болох нь харагдаж байна. Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно гэж зааснаар түүний эцэг байх эрхийг хасуулах боломжтой. Иймээс та "эцэг байх эрхийг хасуулах тухай" нэхэмжлэлийг охины төрсөн эцгийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах нь зүйтэй. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алддаг тул танай дүүгийн охины төрсөн эцэг нь охины хувьд эцэг байх эрхээ алдах нөхцөлийг үүсгэсэн байна. Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлэн авах эрх үүсэх тул шүүхийн шийдвэр гарч хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дараа "Хүүхэд үрчлэн авах тухай" хүсэлтийг хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн засаг даргад гаргана.
2018-05-25 07:14:00
comment-image

:)
2018-07-04 11:37:23