Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би 37 настай, миний том эгч гадаадад амьдардаг. Эгчийнхээ хүүхдийг өөрийн нэр дээр үрчилж авах гэсэн юм. Учир нь манай эгч нөхрөөсөө гэр бүлээ салгаж хүүхдээ өөрийн асрамжид үлдээсэн, гэвч өөрөө ирэх боломжгүй байгаа юм. Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Хүүхэд үрчлэлийн асуудлыг Монгол улсын Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна. Юуны өмнө та Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу үрчилж авах гэж буй хүүхдийн төрсөн эцэг, эхээс нь танд хүүхдээ үрчлүүлэхийг зөвшөөрч байгаа талаар бичгээр зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Танай эгч энд ирэх боломжгүй бол өөрийн ажиллаж, амьдарч буй улсад байрлах Монгол улсын дипломат болон консулын байгууллагад хандан хүүхдээ танд үрчлүүлэх зөвшөөрлөө бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлэн ирүүлэх нь зүйтэй. Мөн та гэр бүлтэй бол хүүхдийг үрчилж авах талаар нөхрийнхөө зөвшөөрлийг авсан байна. Үрчилж авах гэж буй хүүхэд 15 нас хүрсэн бол зөвшөөрлийг нь мөн авах ёстой. Дурдсан зөвшөөрлүүдийг авсны дараа хүүхэд үрчлэн авах хүсэлтээ хүүхдийн оршин суугаа газрын засаг даргад бичгээр гаргана. Хүсэлтэд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, cap, өдөр, төрсөн эцэг, эх болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, хүүхдийн оршин суугаа газрын хаягийг дурдсан байна. Түүнд дараах бичиг баримтыг хавсаргана Үүнд: 1. гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ: 2. хүүхдийн төрсний гэрчилгээ; 3. үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх иргэний үнэмлэх; Эдгээрийн үндсэн дээр та хүүхдийг үрчилж авах боломжтой.
2018-05-25 07:12:35
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:48:30