Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь гадаадад байгаа тохиолдолд гэрлэлтийг хэрхэн цуцлуулах вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүл цуцлуулахтай холбогдох харилцааг Гэр бүлийн хуулиар зохицуулна. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцлуулна. Та хоёр гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч байгаа, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй бол энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр хандаж болно. Харин 18 нас хүрээгүй хүүхэдтэй, эд хөрөнгийн маргаантай буюу эхнэр, нөхөр гэрлэлт цуцлуулах талаар харилцан тохиролцоонд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар цуцлуулна. Таны нөхөр гадаад байгаа тохиолдолд та өөрийн оршин суугаа газрын шүүхэд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ гаргах боломжтой. Энэ тохиолдолд шүүхээс гадаад хэргийн яам, таны нөхрийн оршин суугаа газрын консулын газраар дамжуулан нэхэмжлэлийг гардуулах болно.
2018-05-25 07:11:18
comment-image

:)
2018-07-04 11:54:13