Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би 2 ба 5 настай хоёр хүүхэдтэй. 2005 онд гэрлэсэн. 2006 онд нөхөр маань байр авсан. Хоорондоо таарамжгүйн улмаас тусдаа амьдардаг. Гэрлэлт цуцлуулах өргөдлийг нөхөр эхэлж өгсөн бөгөөд би ч бас сэтгэл нийлэхээ больсон хүнтэй амьдрах хүсэлгүй байна. Тиймээс 2 хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгож дундын өмч хөрөнгийг хуваах хүсэлтэй. Гэтэл нөхөр шүүхэд өргөдөл өгөхөөсөө өмнө байраа зарж өөр газар байр авсан болохыг олж мэдлээ. Шинэ байрны ордер дээр өөрийнх нь нэр байхгүй, өөр ах дүү нарынх нь нэр бичигдсэн байна. Өмнөх байран дээр ч миний нэр байгаагүй. Гэхдээ бид 2 сүүлийн 5 жил энэ байрандаа амьдарч ирсэн. Энэ байр бидний дундын өмчид хамаарах уу? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэгсдийн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулиар зохицуулна. Танай нөхөр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаснаар та хариуцагч болсон хэдий ч 2 хүүхдээ асрамждаа авах, тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүх гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг анхаарч шийдвэр гаргана. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11-р сарын 25 өдрийн Гэр бүлийн болон иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоолд "дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан" гэдэгт гэрлэгчдийн хэн аль нь нэгнийхээ зөвшөөрөлгүйгээр дундын г'.'члөлийн эд хөрөнгийгбусдад худалдах, бэлэглэх, барьцаалахзэргээр захиран зарцуулах, мөн санаатайгаар устгаж, гэмтээх гэх мэтээр үгүй солгохыг тус тус ойлгоно. Дундын эд хөрөнгийн орлого, эд хөрөнгөө хамтран өмчлөхгүй байх зорилгоор нэгэндээ мэдэгдэхгүйгээр өөрийн болок бусдын нэр дээр эзэмшиж, ашигласан нөхцөлийг "нуусан" гэж үзнэ. Иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд өөрсдөө нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх шаардлагатай. Үүнээс үзэхэд та нөхрөө дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан болон нуусан гэдгийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх нь зүйтэй. Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид хамаарна. Дурдсан байрыг та хоёр гэрлэснээс хойш худалдан авч өнөөг хүртэл амьдарч байгаа түүнчлэн, Иргэний хуулийн 126 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн -эгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүний дундын хөрөнгөнд хамаарах тул тус байр гэр бүлийн дундын хөрөнгөнд тооцогдоно. Иймд та хоёрт төдийгүй танай хоёр хүүхэд ч хувь оногдоно. Тухайн зарагдсан байрыг зах зээлийн үнэлгээгээр тооцож, өөрт оногдох хувийг нэхэмжилж болно.
2018-05-25 06:16:01
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:56:57