Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Нөхрөөсөө салахаар шийдсэн боловч оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд яах вэ? Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэлт цуцлахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийг шийдвэрлүүлэхтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. Та Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу нөхрөө эрэн сурвалжлуулж болно. Гэр бүлийн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болно. Хүсэлтэд хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг хавсаргана.
2018-05-25 05:54:11
comment-image

:)
2018-07-04 12:03:33