Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Гэрлэлт цуцлуулах өргөдлийг хаана гаргах вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэлт цуцлуулахтай холбогдох харилцаа нь Гэр бүлийн тухай хуулиар, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлтэй холбогдох харилцаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тус тус зохицуулагдана. Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг, Захиргааны журмаар цуцлуулах тохиолдолд гэрлэлт цуцлуулах хүсэлтээ гэрлэгчид иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана. Харин шүүхийн журмаар цуцлуулах тохиолдолд хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ гаргана.
2018-05-25 05:54:34