Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Гэрлэлт цуцлуулахад хэн түрүүлж нэхэмжлэл гаргасан нь буруутай байдаг уу? Надад миний байдлыг маш сайн ойлгож туслалцаа үзүүлэх хуульч хэрэгтэй байна. Хэдийгээр салах үед болдог хэрүүл маргаанд оролцмооргүй байгаа ч миний буруугүй шүүхээр батлагдахыг хармаар байна. Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Монгол улсад гэр бүлийн харилцааг Гэр бүлийн тухай хууль, Гэрлэлт длуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гэрлэгчдийн хэн нь гаргаж болох бөгөөд нэхэмжлэл түрүүлж гаргаснаар буруудах тухай ойлголт байхгүй. Гэрлэлт цуцлуулахад хэн буруутай нь гэр бүлийн дотоод асуудал учир шүүхээс гэрлэгчдийн эд хөрөнгийн болон хүүхэдтэй холбоотой маргааныг л шийдвэрлэнэ. Харин гэр бүлийн дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэлт цуцалсан нь хэний буруутай үйлдлээс болсон талаар нөхцөл байдлыг шүүх харгалзан үздэг. Та гэр бүлийн эрх зүйгээр мэргэшсэн өмгөөлөгчөөс тусламж авах хэрэгтэй. Үүний тулд Өмгөөлөгчдийн холбоо эсхүл өмгөөллийн нөхөрлөлд хандаж “өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх" гэрээ байгуулсны үндсэн дээр өмгөөлөгчийн үйлчилгээ авах боломжтой.
2018-05-25 05:43:06
comment-image

:)
2018-07-04 11:55:24