Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Нөхөр бид хоёр гэрлээд 18 жил болж байна. 17 настай нэг хүүтэй. Нөхөр маань жил гарны өмнөөс дүү шигээ санаж явдаг надаас 10 дүү 28 настай эмэгтэйтэй харилцаатай болсон. Би амьдралаа бодоод мэдээгүй юм шиг царайлсан боловч бүр дордож 7 хоногийн 3 өдөр гэртээ ирэхээ больсон. Тэгээд би их гомдож, нөхөртэйгөө хэрэлдсэн бөгөөд хүү маань ч аавдаа их гомдсон. Одоо би салахаар шийдээд нөхрөөсөө хол амьдарч байгаа. Манай нөхөр болон тэр эмэгтэйд хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэх, гэрлэлт цуцлах, дуусгавар болгохтой холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулна. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид бие биедээ үнэнч байх үүрэгтэй. Гэхдээ энэ үүргээ биелүүлээгүйн төлөө хуулиар хариуцлага хүлээлгэх тухай зохицуулалт байхгүй төдийгүй бусдын гэр бүлийг салгасан тохиолдолд ч хуулиар хүлээлгэх хариуцлага байхгүй юм. Учир нь хүний хүсэл зориг, дотоод сэтгэлийг хуульчлан хориглох боломжгүй. 18 нас хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлснээр гэрэлдэг бөгөөд энэхүү харилцаагаа дуусгавар болгох нь мөн сайн дурын байх тул Монгол улсын холбогдох хуульд гэрлэлт цуцлуулахад хүргэсэн буруутай гэрлэгч, гэр бүлийг салахад хүргэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх тухай ойлголт байхгүй. Харин тухайн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, тухайлбал эхнэрээ зодож гэмтээсэн, байнгын дарамт, хүчирхийлэл үйлдсэн гэх мэт үйлдлийн улмаас гэр бүл салахад хүрсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл байж болно.
2018-05-24 10:02:44
comment-image

:)
2018-07-04 12:06:49