Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Гэрлэлт цуцлуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Мэдээлэл өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

1. Гэрлэлт цуцлахтай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцалдаг. Захиргааны журмаар гэрлэлт цуцлуулна гэдэг нь Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тухайгаа тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэхийг хэлдэг. Хэрвээ таны хүүхэд 18 нас хүрсэн, эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх, тэтгүүлэх талаар маргаангүй, харилцан гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа бол захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах нь зүйтэй юм. Энэ тохиолдолд оршин суугаа газрынхаа сум, дүүргийн засаг даргын тамгын газарт дараах баримт бичгийн хамт өргөдөл гаргана. Үүнд : — Гэрлэлтийн гэрчилгээ; — 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрынхаа баг, хорооны засаг даргын тодорхойлолт; — Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. 2. Бусад тохиолдолд шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулна. Шүүхийн журмаар гэрлэлт цуцлуулах тохиолдолд гэрлэгчид харилцан тохиролцож эсхүл хэн нэг нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг гэрлэгчдийн аль нэг нь гаргаж байгаа бол түүнийг нэхэмжлэгч, нэхэмжлэлдээ гэрлэлтээ цуцлуулахаар нэрийг нь бичсэн нөгөө этгээдийг хариуцагч гэнэ. Нэхэмжпэлийг аль шүүхэд гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлд дараах байдлаар зохицуулсан байдаг. Үүнд: - Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах - Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас хариуцагчийн байгаа газар очиход бэрхшээлтэй байвал нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргаж болох - Гэрлэгчид гэрлэлт цуцлах асуудлаа аль шүүхээр шийдвэрлүүлэхээ харилцан тохиролцох зэрэг болно. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн (гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар), гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, cap, өдөр (төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар), түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана. Нэхэмжлэлийг хүлээн авсны дараа шүүхээс гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг 3 cap хүртэл хугацаагаар аваад эвлэрээгүй тохиолдолд цуцлах асуудлыг шийдвэрлэдэг. Харин эхнэр, нөхөр нь бие биенээ байнга хүчирхийлж дарамталдаг нь тэдний амь нас, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй, эсвэл учруулсан нь тогтоогдвол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болдог. Хэрвээ дээрх нөхцөл байдлууд байгаа бол нэхэмжлэлдээ энэ тухайгаа тодорхой бичиж, холбогдох баримтыг хавсаргаж өгөх нь зүйтэй. Хугацааны хувьд шүүх нэхэмжпэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ. Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шүүх нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.
2018-05-24 10:00:54
comment-image

batdorj Adiyasuren

:0
2018-07-04 12:06:31