Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би нэгэн эмэгтэйтэй найзалж нөхөрлөөд улмаар дотносож тэр миний гэрт ирж хамт амьдрах болсон юм. Нэг удаа ажлаасаа иртэл "Би жирэмсэн болсон. Хүүхдээ төрүүлэхгүй, авахуулна, мөнгө өг" гэж шаардсан. Ингээд надтай хамт манай найз дээр очиж 300,000.00 төгрөг аваад явсан. Гэтэл 3 сарын дараа нөгөө эмэгтэй "Одоо яг хүүхдээ авахуулах гээд эмч дээр цаг авсан, 200,000.00 төгрөг өг" гэсэн. Би мөнгө өгөөд хамт эмнэлэг явах гэтэл "Би өөрөө орчих болно" гээд намайг явуулсан. Үдээс хойш нь надтай уулзаж хүүхдээ авахуулчихсан, одоо бүх юм дууссан гэж хэлээд явсан. 2 cap орчмын дараа тэр эмэгтэй гэнэт гарч ирээд "Одоо төрөх хугацаа нь болсон тул намайг хүүхэд үрчилж авах хүн ол, олохгүй бол хүүхдээ гэрийн чинь үүдэнд хаяж чамайг шүүхэд өгнө" гэж дарамтлах боллоо. Энэ эмэгтэй жирэмсэн болсныхоо дараа архи уудаг, зодоон хийж цагдаад баривчлагдаж байсан болохоор төрснийх нь дараа хүүхдээ өөр дээрээ авахад эрүүл саруул байж чадах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрвээ шүүхэд өгвөл би ямар хариуцлага хүлээх вэ? Намайг гэм буруутай гэж үзэх үү?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүлийн харилцаатай холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хүрээнд зохицуулна. Гэр бүлийн тухай хуулийн дагуу хүүхэд мэндэлсэн цагаас эхлэн түүнчлэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн дагуу хүүхэд эрүүл саруул эсхүл өвчтэй эсэхээс үл хамааран эцэг эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтэй. Үүнд гэрлээгүй, хамт амьдардаггүй зэрэг нь хамаагүй бөгөөд хүүхэдтэй холбоотой гэр бүлийн харилцаанд хүүхдийн эцэг эхийг гэрлэсэнтэй адилтгаж авч үздэг. Иймд таны зайлшгүй хүлээх үүрэг, хариуцлага юм. Хэрэв та өөрийн хүүхдээ тэжээх .үргээ биелүүлэхгүй бол хүүхдийн ээж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд танд хүүхдийг 18 нас хүртэл тэжээн тэтгэх үүрэг ногдуулна. Харин гэм буруутай буюу ял шийтгэл хүлээх хариуцлага байхгүй.
2018-05-24 09:57:51