Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Эхнэр бид хоёр салаад 2 жил болж байна. Охин маань ээжтэйгээ сайдаг. Салснаас хойш эхнэр маань эхний жил найз эмэгтэйтэйгээ байр хөлсөлж амьдрах болж охиныг минь өөрийн нагац эгчдээ үлдээж асруулна гээд надтай уулзуулахгүй байсан. Би маргалдаж байж 14 хоногтоо 2 удаа охиноо дэргэдээ байлгах боломжтой болсон. Гэтэл одоо дахин охиныг минь уулзуулахгүй холбоо ч бариулахгүй байна. Би охиноо өөр дээрээ авмаар байна. Охин маань одоо 3 настай. Би хүүхдээ яаж өөрийнхөө асрамжид авах вэ? Хуулийн заалтад 7 нас хүртэл надад охиноо дэргэдээ авах ямар ч боломж байхгүй гэх юм. Одоо охин маань ээжтэйгээ хамт байдаг үгүйг мэдэхгүй байна. Би яах вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүлийн маргаантай холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, маргааныг шүүхээр шийдүүлэх нэхэмжлэл гаргахтай холбоотой харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулна. Та эхнэрийнхээ оршин суугаа газрын иргэний шүүхэд нэхэмжлэл гарган асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Шүүх хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэжээн тэтгэх асуудлыг шийдвэрлэнэ. Охиныг та хоёрын хэн ч "өмчлөх" эрхгүй бөгөөд хүүхдийг эцэгтэй нь эсхүл эхтэй нь уулзуулахгүй, холбоо бариулахгүй байх нь эцэг эхийн эрх зөрчинө гэхээсээ охины эрх ашгийг ноцтой зөрчиж буй хэрэг юм. Шүүх нь хүүхдийн эрх ашгийг эн тэргүүнд тавих ба охиныг 7 нас хүртэл та дэргэдээ авах ямар ч боломж байхгүй гэдэг нь өрөөсгөл ойлголт бөгөөд шүүхээс таны болон танай эхнэрийн амьдралын нөхцөл боломж бололцоо, зан суртахууны байдал зэргийг судлаад, түүнчлэн шүүхэд гаргаж өгсөн талуудын нотлох баримтыг харгалзан охиныг хэний асрамжид үлдээхийг шийдвэрлэнэ. Гэхдээ шүүх асрамжинд нь үлдээгээгүй эцэг эхтэй нь байнга уулзуулах боломжийг шийдвэртэй тусгаж өгсөн байдаг.
2018-05-24 09:55:38
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:56:33