Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Манай дүү нөхрөөсөө салаад 1 жил болж байгаа юм. Одоо нэг хүүхэдтэй. Тэдэнд гэрлэлтийн баталгаа байхгүй. Шүүхэд хандаж хүүхэддээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Зөвлөгөө өгнө үү.

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Хүүхдийн тэтгэмж тогтоолгохтой холбоотой харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргахтай холбогдох харилцааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх тул таны дүү хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох боломжтой. Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасны дагуу эцэг эх нь гэрлэлтээ батлуулсан болон хамт амьдардаг эсэхээс үл хамааран хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Иймд хүүхдийн тэтгэлэг авах боломжтой. Хүүхдийн тэтгэлгийг эцэг эх нь хоорондоо харилцан тохиролцож гэрээгээр тогтоож болно. Хэрэв хүүхэд эцгээрээ овоглодог эсхүл хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргадаггүй бол эцэг тогтоолгох шаардлагагүй бөгөөд таны дүү Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар өөрийнхөө оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд тэтгэлэгтогтоолгох талаар нэхэмжлэл гаргана. Харин хүүхдийн эцэг мөн эсэх талаар маргаантай бол эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийг хамтад нь гаргах нь зүйтэй. Шүүхэд хандахдаа дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд: — Нэхэмжлэл 2% — Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (70200 төгрөг) — Хүүхдийн эрүүл мэнд өсөн бойжиж буй талаарх эмнэлгийн магадалгаа (өрхийн эмчээс) — Сургуулийн тодорхойлолт — Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар (нотариатаар батлуулсан) — Нэхэмжпэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь — Хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг баримт бичиг зэрэг болно.
2018-05-24 09:52:17
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 12:04:40