Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би 6 болон 9 насны хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө салахаар шийдсэн. Гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамжтай холбогдох харилцааг Гэр бүлийн тухай хуулиар, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргах асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар тус тус зохицуулна. Гэр бүлийн тухай хуульд 14 дүгээр зүйлд зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, тухайгаа харилцан тохиролцох эрхтэй. Хэрэв хүүхдээ хэний асрамжид үлдээх талаар маргаантай, тохиролцож чадахгүй байгаа бол эцэг эхийн хэнийх нь асрамжид үлдээх эсэхийг шүүх шийдвэрлэхдээ 7 ба түүнээс дээш настай хүүхдийн саналыгавна мөн эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан шүүх хүүхдийг хэний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэдэг. Иймээс таны 9 нас хүрсэн хүүхдийн эцэг эхийнхээ хэнтэй байхыг илэрхийлсэн санал, 6 настай хүүхдийн хувьд дээр дурдсан нөхцөл байдал зэргийг харгалзан хэний асрамжид үлдээхийг шүүх шийдвэрлэнэ.
2018-05-24 09:50:41
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:56:00