Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Би гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байна. Гэхдээ нөхөр бид 2 хамт амьдрах хугацаандаа авсан 3 төрлийн зээл байгаа юм. Түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх вэ? Ер нь бол нөхрийн ээжид би ресторанаа хүртэл бэлэглэж байсан болохоор тэр өрийг нөхөр төлөхөөр зохицуулж болох уу?

Нийт 2 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Гэр бүл цуцлахад эд хөрөнгөтэй холбоотой асуудал нь Иргэний хуулиар зохицуулагдана. Гэрлэгсэдийн хамтран амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө болон өр төлбөрийг талуудад адил хэмжээгээр хариуцах тул шүүх та хоёрт зээлийг тэнцүү хэмжээгээр төлөх үүрэг ногдуулна. Бэлэглэлийн гэрээ нь хариу төлбөр шаардахгүй хэлцэл тул нэгэнт бэлэглэсэн рестораныг өр зээлийн төлбөрт тооцох үндэслэлгүй. Иймээс нөхөр тань зөвшөөрөхгүй гэж маргах нөхцөлд ганцхан нөхрөөрөө зээлээ төлүүлэх боломжгүй юм.
2018-05-24 09:49:31
comment-image

batdorj Adiyasuren

:)
2018-07-04 11:59:53