Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би нэг залуутай хамтран амьдраад 3 жил болж байна. Энэ хугацаанд түүнийг тэжээн тэтгэж байлаа. Тэр ажил хийдэггүй. Архи их ууж, зан ааш нь эвдрээд намайг зоддог болсон. Ээж нь бас элдвээр харааж зүхдэг. Эхэндээ би хүүхэдтэй болж байгаа юм чинь гээд салахгүйг бодож араас нь их гүйдэг байсан. Явцын дунд би хүүхэд тээх боломжгүй болсон. Би гомдол гаргавал яах вэ? Хаана хандах вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Та хоёр гэр бүлийн баталгаагүй бол гэрлэлт цуцлах асуудал энд яригдахгүй. Харин гэр бүлийн баталгаатай байгаад гэр бүлээ цуцлуулахаар шийдсэн бол гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлээ нөхөрийнхөө оршин суугаа газрын шүүхэд шууд гаргаж болно. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргах эрхтэй. Харин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хохирсон талаарх гомдлоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23.1- д заасны дагуу цагдаагийн байгууллагад гаргах эрхтэй. Цагдаагийн байгууллага таныг энэхүү хүчирхийллээс хамгаалах, түүнийг таслан зогсоох үүрэгтэй. Аливаа этгээд хэний ч болов эрх чөлөөнд халдах эрхгуй бөгөөд гэр бүлийн гишүүнд ч мөн нэгэн адил хамаарна. Иймд гэр бүлийн маргаан гэдгээр шалтаглан хэргийг шалгахгүй байх эсхүл хэргийг хаах, хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй. Гэхдээ нэг зүйлийг анхааруулахад таны эрх чөлөөнд халддаг болох нь эргэлзээгүй нотлогдох ёстой.
2018-05-24 09:47:46