Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

    Асуултанд сонгогдсон хуульчид:

Би нөхөртэйгөө хамт амьдраад 4 жил болж байгаа юм. Саяхнаас бид тусдаа байх болсон. 3 настай нэг хүүтэй, гэрлэлтээ батлуулаагүй. Ойрд нөхөр маань хүүхдээ өөрийн асрамжинд авна гэх боллоо. Би хүүхдээ өгмөөргүй байна гэхээр сүрдүүлээд байх юм. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Нийт 1 хариулт байна

comment-image

Ж Эрхэсхулан

Хүүхдийн асрамжийн асуудлыг нь Гэр бүлийн тухай хуулиар зохицуулна. Та хүүхдээ өөрийнхөө асрамжид авмаар байгаа бол энэ тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хүүхдийг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Хэрэв таныг сүрдүүлээд байгаа бол та Хүчирхийллийн эсрэг үндэсний төв эсвэл Цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно. Эдгээр нь дараа шүүхэд нотлох баримтын ач холбогдолтой.

2018-04-16 04:22:33

Хариулт үлдээх