Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Тухайн хэрэг нь шүүхэд харьяалахыг хэлнэ.

1. Нутаг дэвсгэрийн харьяалал- хоёр тал хэлэлцэж өөрчилж болдог.

а. Ерөнхий: хариуцагчийн оршин байгаа газрын шүүх, эд хөрөнгийн дийлэнхи хэсэг байгаа газар, хамгийн сүүлд амьдарч байсан газар орно.

б. Сонгох: Хоёр буюу түүнээс дээш тооны харьяаллаас сонголт хийнэ /Гэр бүлийн маргааныг хариуцагчийн оршин байгаа газар, хүндэтгэн үзэх шалтгаан байвал нэхэмжлэлийг өөрийн оршин байгаа газар гаргаж болно/.

с. Тусгай : Хуулинд заасан харьяалал буюу осол гэмтэл гарсан эсэхийг тогтоохдоо тухайн осол гарсан газарт гаргана.

2. Онцгой харьяалал-хэлэлцэн тохиролцдоггүй.

а. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой нэхэмжлэлийг үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт

б. Өв залгамжлалтай холбоотой нэхэмжлэлийг өвлөгдөх эд хөрөнгийн дийлэнхи байгаа газарт

в. Тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн оршин байгаа газарт

г. Гадаад улсад суугаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн, хариуцагчийн эд хөрөнгө байгаа газарт тус тус гаргадаг байна (Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 2002 он).

company-icon

Зөвлөгөө өгнө үү.

Дөлгөөн Булгаа

Би хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө тусдаа амьдарч байгаа. Нөхрөөсөө салахаар шийдсэн боловч оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд яах вэ? Зөвлөгөө өгнө үү.

Асуулт №37
Иргэн
Иргэний хууль
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх
Шүүхийн харьяалал
2018-05-25 05:53:50
Ангилалд холбогдох сэдвүүд