Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна.

Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.

  1. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл,
  2. Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
  3. Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/,
  4. 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт,
  5. 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,
  6. Хорооны засаг даргын тодорхойлолт,
  7. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт тус, тус хэрэг болох ба хэрэв нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтэнгээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой юм.

Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа өөрийн харьяа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхээс танд 14 хоногийн дотор багтаж хариуг өгнө. Улмаар сар бүр хүүхдийн эцэг /эх/-ээс таны нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгөх ба үүнд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй өнжвөл шүүхээс албадан гаргуулж танд авч өгөх юм.

Иргэн - Иргэний хууль - Гэр бүлийн эрх зүй - Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
company-icon

Хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би жирэмсэн. Хүүхдийн маань эцэг намайг хүүхэдтэй болсон гэдгийг мэдсэнээс хойш холбоогүй байгаа. Би хүүхдийнхээ эцэг мөн гэдгийг хэрхэн тогтоолгох вэ? Тэтгэмж гаргуулж болох уу? Зөвлөгөө өгнө үү.

Асуулт №45
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-25 07:18:13
company-icon

Хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Манай нөхөр гадаадад ажил хийдэг боловч тогтсон орлогогүй. Тогтсон орлогогүй хүний хүүхдийн тэтгэмжийн хэмжээг хэрхэн шийдвэрлэх вэ? Зөвлөгөө өгнө үү.

Асуулт №44
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-25 07:16:35
company-icon

Хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би Америкийн Вашингтонд, манай нөхөр Чикагод амьдардаг. Бид албан ёсоор гэр бүлээ салгаагүй боловч сүүлийн 5 жил тусдаа амьдарч байна. Бидний хүүхэд одоо 11 настай, манай аав ээжийн асрамжид Монгол ул...

Асуулт №43
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-25 07:15:33
company-icon

Хүүхдийн тэтгэмжийн талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би Герман хүнээс хүүхэдтэй болж, Монгол улсын хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж тогтоолгосон. Харин одоо Герман улсын хуулийн дагуу хүүхдийн тэтгэмж давхар тогтоолгож болох уу? Манай хүүхдийн аав Германд...

Асуулт №42
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-25 07:14:45
company-icon

Хүүхдээ өөрийн асрамжинд авмаар байна. Зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Эхнэр бид хоёр салаад 2 жил болж байна. Охин маань ээжтэйгээ сайдаг. Салснаас хойш эхнэр маань эхний жил найз эмэгтэйтэйгээ байр хөлсөлж амьдрах болж охиныг минь өөрийн нагац эгчдээ үлдээж асруулна гэ...

Асуулт №30
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-24 09:54:17
company-icon

Тэтгэмж тогтоолгох гэсэн юм. Энэ талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Манай дүү нөхрөөсөө салаад 1 жил болж байгаа юм. Одоо нэг хүүхэдтэй. Тэдэнд гэрлэлтийн баталгаа байхгүй. Шүүхэд хандаж хүүхэддээ тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Зөвлөгөө өгнө үү.

Асуулт №29
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-24 09:51:23
company-icon

Хүүхдийн асрамжийн талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би 6 болон 9 насны хоёр хүүхэдтэй. Нөхрөөсөө салахаар шийдсэн. Гэрлэлт цуцлахад хүүхдийн асрамжийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Асуулт №28
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-05-24 09:50:14
company-icon

Зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би нөхөртэйгөө хамт амьдраад 4 жил болж байгаа юм. Саяхнаас бид тусдаа байх болсон. 3 настай нэг хүүтэй, гэрлэлтээ батлуулаагүй. Ойрд нөхөр маань хүүхдээ өөрийн асрамжинд авна гэх боллоо. Би хүүхдээ ө...

Асуулт №15
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Хүүхдийн тэтгэмж тогтоолгох
2018-04-16 04:19:33
Ангилалд холбогдох сэдвүүд