Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Гэр бүлийн тухай хуулийн 14.1, 14.4-т заасны дагуу гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлтэй болон гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон тохиолдолд гэр бүл цуцлах тухай маргаантай хэргийг шүүх шийдвэрлэнэ. Харин гэрлэлт цуцлах бусад үндэслэлээр гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзана. Өөрөөр хэлбэл шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмаар тухайн маргааныг эвлэрүүлэн зуучлагч шийдвэрлэх болно.

Шүүх харьяаллын дагуу гэрлэлт цуцлахтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсний дараа шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Эвлэрүүлэн зуучлалын явцад гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.

Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэж шүүх үзсэн бол эвлэрүүлэх хугацаа өгөхгүйгээр гэрлэлтийг цуцалж болохоор Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.-т заажээ. “Гэрлэгчид эвлэрэх боломжгүй“ гэдэгт гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно. Уг ойлголтод хэн нэг нь согтуурах болон мансуурах бодис байнга хэрэглэдэг, бэлгийн харьцаа тохирохгүй байх, гэр бүлийн гишүүдийг өөрийн эрхшээлд байлгахаар хүч хэрэглэж, биед нь халдах, айлгах, сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөж мөшгих, гэр бүлийн дундын өмчийг дангаар захиран зарцуулах зэргээр сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн байнгын хүчирхийлэл, дарамт үзүүлснээр гэр бүлийн бусад гишүүд, ялангуяа хүүхдэд ноцтой хор хохирол учруулсан, эсхүл учруулж болзошгүй байхыг хамааруулна.

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм. Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалснаар гэрлэлтийн харилцааг дуусгавар болгохын зэрэгцээ өөр эрх зүйн харилцааг шинээр үүсгэнэ. Тухайлбал: хүүхдийн асрамж, тэтгэлэг буюу асран хамгаалалтын болон тэжээн тэтгэх харилцааг шинээр үүсгэдэг болно.

company-icon

Гэр бүл цуцлах талаар

Гэр бул цуцлах талаар асуулт асуух Цэцэгмаа

Сайн байна уу. Би 2007 онд гэрлэлтээ батлуулсан. 2008 оноос тусдаа амьдрах болсон. Одоо тэр хүн өөр хүнтэй хамт амьдардаг, хүүхэдтэй болсон гэсэн. Тэгсэн хирнээ гэрлэлтээ цуцлуулах гэхээр ирэхгүй юм....

Асуулт №67
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-06-03 04:28:13
company-icon

Зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би нөхрөөсөө салж байгаа юм. Бид бага насны 2 хүүхэдтэй. Нэг хүүхэд маань 7-н настай байнгын асаргаа шаардагдах өвчтэй. Нөгөө нь 2 настай. Надад дараах асуултууд байна. Нэгдүгээрт: Би хүүхдүүдээ өөри...

Асуулт №46
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-25 07:20:01
company-icon

Гэрлэлт цуцлуулах талаар зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Эхнэр нөхөр хоёрын хэн нэг нь гадаадад байгаа тохиолдолд гэрлэлтийг хэрхэн цуцлуулах вэ?

Асуулт №39
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-25 07:11:04
company-icon

Зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Би 2 ба 5 настай хоёр хүүхэдтэй. 2005 онд гэрлэсэн. 2006 онд нөхөр маань байр авсан. Хоорондоо таарамжгүйн улмаас тусдаа амьдардаг. Гэрлэлт цуцлуулах өргөдлийг нөхөр эхэлж өгсөн бөгөөд би ч бас сэтгэл...

Асуулт №38
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-25 06:14:14
company-icon

Гэрлэлт цуцлуулах өргөдлийг хаана гаргах вэ?

Дөлгөөн Булгаа

Гэрлэлт цуцлуулах өргөдлийг хаана гаргах вэ?

Асуулт №36
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-25 05:44:31
company-icon

Зөвлөгөө өгнө үү

Дөлгөөн Булгаа

Гэрлэлт цуцлуулахад хэн түрүүлж нэхэмжлэл гаргасан нь буруутай байдаг уу? Надад миний байдлыг маш сайн ойлгож туслалцаа үзүүлэх хуульч хэрэгтэй байна. Хэдийгээр салах үед болдог хэрүүл маргаанд оролцм...

Асуулт №35
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-25 05:41:29
company-icon

Гэрлэлтээ цуцлуулмаар байна

Дөлгөөн Булгаа

Би нөхөртэйгөө таарч тохирохоо больж тусдаа амьдраад 4 cap болж байна. Бид хоёр 1 нас 4 сартай хүүхэдтэй. Тусдаа амьдрах хугацаандаа нэг ч удаа хүүхдээ эргэж ирсэнгүй. Хүүхэд маань манай аав ээж дээр...

Асуулт №34
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-24 10:04:33
company-icon

Зөвлөгөө өгнө үү.

Дөлгөөн Булгаа

Нөхөр бид хоёр гэрлээд 18 жил болж байна. 17 настай нэг хүүтэй. Нөхөр маань жил гарны өмнөөс дүү шигээ санаж явдаг надаас 10 дүү 28 настай эмэгтэйтэй харилцаатай болсон. Би амьдралаа бодоод мэдээгүй ю...

Асуулт №33
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-24 10:02:25
company-icon

Гэрлэлт цуцлуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Мэдээлэл өгнө үү.

Дөлгөөн Булгаа

Гэрлэлт цуцлуулах асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? Мэдээлэл өгнө үү.

Асуулт №32
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-24 09:58:46
company-icon

Гэр бүлээ цуцлуулаад зээлээ хэрхэн шийдэх вэ?

Дөлгөөн Булгаа

Би гэрлэлтээ цуцлах хүсэлтэй байна. Гэхдээ нөхөр бид 2 хамт амьдрах хугацаандаа авсан 3 төрлийн зээл байгаа юм. Түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх вэ? Ер нь бол нөхрийн ээжид би ресторанаа хүртэл бэлэглэж б...

Асуулт №27
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-24 09:48:50
company-icon

Хаана хандах вэ?

Дөлгөөн Булгаа

Би нэг залуутай хамтран амьдраад 3 жил болж байна. Энэ хугацаанд түүнийг тэжээн тэтгэж байлаа. Тэр ажил хийдэггүй. Архи их ууж, зан ааш нь эвдрээд намайг зоддог болсон. Ээж нь бас элдвээр харааж зүхдэ...

Асуулт №26
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-05-24 09:46:39
company-icon

Гэрлэлт цуцлуулах тухай

Дөлгөөн Булгаа

Би нэгэн залуутай гэрлэж охинтой болсон. Охин маань одоо 2 настай. Охиноо 4 сартай болох үед бидний харилцаа таарахаа больж тус тусдаа амьдрах болсон. Гэтэл нөхөр маань саяхан нэг хэрэгт холбогдож хор...

Асуулт №6
Иргэн
Иргэний хууль
Гэр бүлийн эрх зүй
Гэрлэлт цуцлалт
2018-03-30 11:55:18
Ангилалд холбогдох сэдвүүд