Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Барьцаа гэж үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэхгүй бол тухайн эд хөрөнгө эрхээр үүргийг гүйцэтгүүлэхийг хэлнэ.

Бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргатай харьцуулбал эд юмсын эрхэд үндэслэх шинжтэй. Батлан даалт, дэнчин, анз, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг хэрэглэж байгаа үед үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгч этгээдэд эсвэл түүний үүргийн гүйцэтгэлийг баталж гүйцэтгээгүй бол өөрөө хариуцахаар үүрэг хүлээж буй гуравдагч этгээдэд итгэх итгэл давамгайлж байдаг. Харин барьцааны үед үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой хэмжээгээр барьцаалуулагчид итгэж байдаг боловч дээрхи аргуудтай харьцуулбал үүрэг гүйцэтгэгчид итгэх итгэлээс илүү эд юмсад итгэдэг.

Барьцааны гэрээг заавал бичгээр байгуулна. Барьцааны зүйл нь:

- хөдлөх хөрөнгө

- үл хөдлөх эд хөрөнгө

- бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх байна.

Үл хөддөх хөрөнгийн барьцаа буюу ипотек

- бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг хэлнэ (Монгол Улсын Иргэний хууль 2002 он).

company-icon

shuuuhiin shiiidver guitsetgeh ajilgaa

Bulgan Enkhbaatar

bi zeel olgodog. neg hund 40 saya ogson yumaa. baritsaand n hashaa baishin awsan, ghde yag oorinh n bish ahiinh n hashaa baishing ahiinh n zowshoorloor baritsaand awsan. tegeed zeelee toloogui yawsaar...

Асуулт №88
Иргэн
Иргэний хууль
Үүргийн гүйцэтгэлийг хангах арга
Барьцаа
2018-12-25 04:55:11
Ангилалд холбогдох сэдвүүд