GEREE.MN ЦАХИМ ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨГ
АШИГЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү үйлчилгээний нөхцөлийг цахим хууль зүйн зөвлөгөө болох www.geree.mn (цаашид “geree.mn” гэх)-д бүртгүүлж, хэрэглэгчийн нууц үг авсан асуулт асуух этгээд (цаашид “хэрэглэгч” гэнэ), хэрэглэгчийн нууц үг авсан хариулах эрхтэй этгээд болох хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор, эрх зүйч, хуулийн фирм (цаашид “мэргэжилтэн” гэнэ) нь geree.mn-ээр онлайн зөвлөгөө авах болон төлбөрт үйлчилгээ авахтай холбогдсон харилцаанд дагаж мөрдөнө.
1.2. Geree.mn урьдчилсан үргэлжлүүлэн ашигласнаараа тэдгээрийг мэдэгдэл ба анхааруулгагүйгээр энэхүү үйлчилгээний нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэчлэх эрхтэй бөгөөд хэрэглэгч цахим хууль зүйн зөвлөгөөг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
Хоёр. Geree.mn-ийн үйл ажиллагаа
2.1. Geree.mn-ийг байнгын буюу 24/7 цагийн хугацаанд хэрэглэгчид ашиглах боломжтой байна.
2.2. Geree.mn нь хэрэглэгчдийн хууль эрх зүйн хүрээнд асуусан асуултад зөвхөн мэргэжилтэн хэрэглэгчид хариулт өгөх эрхтэй.
2.3. Geree.mn нь хэрэглэгч тус бүр хэзээ, хэдэн удаа сайтад хандаж, ямар асуулт асуусан, ямар асуултад хариулсан, мөн устгасан тухай мэдээллийг хянах эрхтэй.
2.4. Geree.mn нь хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгална. Харин хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.
Гурав. Нэвтрэх эрхийн бүртгэл ба хамгаалалт
3.1. Хэрэглэгч үйлчилгээг ашиглахын тулд эхлээд geree.mn-д бүртгүүлэн нэвтрэх эрхийг авна.
3.2. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах ба нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн цахим хуудаст нэвтрэх эрхийг гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл geree.mn–д нэн даруй мэдэгдэнэ.
Дөрөв. Мэргэжилтний бүртгэл
4.1. Мэргэжлийн хэрэглэгч буюу эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурор хэрэглэгч асуултад хариулахын тулд эхлээд “Хуульч бүртгүүлэх” гэсэн хэсэгт холбогдох мэдээллийг бөглөн хуульчаар бүртгүүлэх шаардлагатай. Ингэснээр хэрэглэгчийн асуултад хариулах эрхтэй болно.
4.2. Хэрэглэгч хуульчаар бүртгүүлэхэд шаардлагатай мэдээллээ үнэн зөв бөглөх, уг мэдээлэл нь өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинэчилж байх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагыг өөрөө хариуцна.
Тав. Үйлчилгээ
5.1. Geree.mn-ий үйлчилгээ нь хоёр төрөлтэй байна.
5.1.1. Цахим хууль зүйн төлбөргүй асуулт, хариултын үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь нийтэд ил, нарийн мэргэжлийн бус, цаг хугацаа бага зарцуулагддаг асуултын хариултын үйлчилгээ болно.
5.1.2. Цахим хууль зүйн төлбөрт үйлчилгээ. Хэрэглэгчдийн асуулт нь нарийн мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай буюу хуульч өмгөөлөгчийн оролцоотой, цаг хугацаа шаардагдахаар бол төлбөрт үйлчилгээнд оруулна. Төлбөрт үйлчилгээ нь нийтэд ил бус зөвхөн цахим email хаягаар хариу илгээнэ.
5.2. Өөр хэрэглэгчийн асуусан асуултад төлбөр төлж тухайн асуултад хариулт авч болно.
5.3. Нэг хэрэглэгчийн асуултад хэд хэдэн мэргэжилтэн хариулах боломжтой.
Зургаа. Зохиогчийн эрх
6.1. Geree.mn –ийн үйлчилгээнд зориулан хэрэглэгдэж байгаа програм хангамж, эмблем, лого, тэмдэг, дизайн, шийдэл нь зохиогчийн эрхийн болон холбогдох хууль тогтоомжоор хамгаалагдсан бөгөөд хуулбарлан ашиглахыг хориглоно.
Долоо. Төлбөр тооцоо, буцаалт
7.1. Geree.mn –ээс бэлэн гэрээ татаж авах тохиолдолд 10 000 төгрөг байна.
7.2. Үйлчлүүлэгч нөхцөлд тохирсон гэрээний загварыг хамтран бэлдэнэ.
Найм. Үйлчилгээг өөрчлөх, зогсоох
8.1. Geree.mn нь техник, технологи, програм хангамжийн өөрчлөлт, шинэчлэлт хийх, үйлчилгээний сайжруулалт зэрэг шалтгаанаар цахим хуудсын агуулга, хэлбэр, загвар, бүтэц, үзүүлж байгаа үйлчилгээгээ бүхлээр буюу хэсэгчлэн ямар нэгэн анхааруулга болон анхааруулгагүйгээр өөрчлөх, түр буюу бүр мөсөн зогсоох эрхтэй.
Ес. Хариуцлага
9.1. Хэрэглэгч нэвтрэх эрх авах болон хэрэглэгчийн нэр, нууц үгийн нууцлал, өөрийн талаарх мэдээлэл үйлдлийн үр дагаварыг бүрэн хариуцна.
9.2. Хэрэглэгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд geree.mn өөрийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
9.3. Хэрэглэгч нь гуравдагч этгээдэд болон geree.mn сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль тогтоомжийн дагуу барагдуулах үүрэгтэй.
9.4. Хэрэглэгчийн асуулт, хариулт оруулсан нь geree.mn-ийг ажиллуулж буй хүмүүсийн үзэл бодлыг илэрхийлэхгүй бөгөөд geree.mn нь хэрэглэгчийн үзэл бодол, байр суурийн төлөө ямар нэг хариуцлага хүлээхгүй болно.
9.5. Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна.
Арав. Хэрэглэгдэх хууль, маргаан шийдвэрлэх
10.1. Энэхүү нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна.
10.2. Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг geree.mn-ийн байрлаж байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ.
Арван нэг. Нөхцөл хүчин төгөлдөр болох
13.1. Хэрэглэгч нөхцөлийн доорх “Би зөвшөөрч байна” гэсэн сонголтыг сонгосноор энэхүү нөхцөл хүчин төгөлдөр болно.