Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

1.Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна.

2.Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй.

3.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 19.6/Хорлон сүйтгэх/, 29.5/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно.

4.Нэг хэрэгт дахин, эсхүл тусгаарласан, нэгтгэсэн хэрэгт шинээр цагдан хоригдсон бол өмнө нь цагдан хоригдсон хугацааг нийт цагдан хоригдсон хугацаанд оруулж тооцно.

5.Баривчлагдсан хугацааг цагдан хорих хугацаанд оруулж тооцно. Баривчлагдсан 24 цаг хүртэл хугацааг цагдан хоригдсон 1 хоногоор тооцно (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2017 он).

Эрүү - Эрүүгийн хууль - Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа - Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа
Сонгосон сэдэвт асуулт байхгүй байна.
Ангилалд холбогдох сэдвүүд