Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Шүүгч дараахь нөхцөлд хэргийг түдгэлзүүлнэ:

1.яллагдагчийн хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа бол;

2.яллагдагч сэтгэцийн болон бусад хүнд өвчний улмаас хүрэлцэн ирж чадахгүй болох нь шинжээчийн дүгнэлт, эсхүл эмнэлгийн байгууллагын тодорхойлолтоор нотлогдсон бол;

3.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаархи гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол;

4.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор тухайн шүүхээс Улсын дээд шүүхэд хандсан бол;

5.тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг тогтоолгохоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандсан бол тус тус түдгэлзүүлнэ (Эрүүгийн эрх зүй, 2017 он).

Сонгосон сэдэвт асуулт байхгүй байна.
Ангилалд холбогдох сэдвүүд