Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

1.Прокурор дараахь үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно:

1.1.гэмт хэргийн шинжгүй;

1.2.тухайн үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон;

1.3.тухайн гэмт хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн шүүх, прокурорын шийдвэр хүчин төгөлдөр байгаа;

1.4.сэжигтэн, яллагдагч нас барсан;

1.5.гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан;

1.6.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй.

2.Мөрдөн шалгах ажиллагааг явуулсан боловч яллагдагчийн гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй бол эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгож, хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана.

3.Хэд хэдэн хүн яллагдагчаар татагдсан тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол хүчингүй болгох үндэслэл нь нийт яллагдагчид хамаарахгүй байвал тухайн яллагдагч, эсхүл яллагдагчид холбогдох зарим үйлдлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгоно.

4.Нэгтгэн шалгаж байгаа хэд хэдэн гэмт хэргийн аль нэг нь нотлогдохгүй байвал прокурор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухайн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан хавтаст хэргийн материалыг хэрэг бүртгэлтэд буцаана (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2017 он).

Эрүү - Эрүүгийн хууль - Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа - Хэргийг хэрэгсэхгүй болгох, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох
Сонгосон сэдэвт асуулт байхгүй байна.
Ангилалд холбогдох сэдвүүд