Сэдвүүд

Сонгосон сэдвийн тухай

Гэмт хэргийн талаархи иргэний гомдол, аж ахуйн нэгж, албан тушаалтан гэмт хэргийн тухай бичигээр ирүүлсэн мэдээлэл мөн гэмт хэрэг үйлдсэн этгээд үйлдсэн хэргээ илчилж ирвэл хэрэг бүртгэх, мөрдөн байцаах албаны дарга болон мөрдөгч, прокурор заавад хүлээн авч шалгах үүрэгтэй.

Амаар буюу холбоо мэдээллийн хэрэгсэл ашиглаж гаргасан гомдлыг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба тэмдэглэл үйлдсэн хүн гарын үсэгээ зурна. Бичигээр гаргасан гомдолд гарын үсэг зурсан байх ёстой.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзвал прокурот гомдол гаргаж болно. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг 5 хоногт багтаан шалгах ба нэмэлт тайлбар, баримт материал гаргуулж авах шаардлагтай бол хэрэг бүртгэх мөрдөн байцаах албаны дарга 14 хүртэл хугацаагаар сунгаж

болно.

Гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхээр бэлдэж байгаа тухай гомдол мэдээлийг хянаж үзсэн ба гэмт хэргийн шинж тэмдгийг өөрөө илрүүлсэн мөрдөгч, прокурор дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:

  1. Эрүүгийн хэрэг үүсгэх
  2. Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах
  3. Харъяллын дагуу шилжүүлэх (Эрүүгийн эрх зүй, 2016 он).

 

Сонгосон сэдэвт асуулт байхгүй байна.
Ангилалд холбогдох сэдвүүд