Та тулгамдаж буй зүйлээ асуу. Монголын шилдэг хуульчид хариулт өгөх болно

Хэрэглэгч танд

ХЭРЭГЛЭГЧ GEREE.MN ЦАХИМ ХУУДСЫГ АШИГЛАХ ЗӨВЛӨМЖ

Нэг. Хэрэглэгч

    1. www.geree.mn (цаашид “geree.mn” гэх)-д бүртгүүлж, хэрэглэгчийн нууц үг авсан асуулт асуух этгээд (цаашид “хэрэглэгч” гэнэ) нь geree.mn-ээр онлайн зөвлөгөө авах болон төлбөрт үйлчилгээ авахтай холбогдсон харилцаанд дагаж мөрдөнө. 
    2. Хэрэглэгч үйлчилгээг ашиглахын тулд эхлээд geree.mn-д бүртгүүлэн нэвтрэх эрхийг авна.
    3. Хэрэглэгч өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн нууцлалыг бүрэн хариуцах ба нэвтрэх нэр, нууц үгээ бусдад шилжүүлэх, хэрэглүүлэхгүй байх үүрэгтэй. Хэрэв хэрэглэгчийн цахим хуудаст нэвтрэх эрхийг гуравдагч этгээд ашигласан байж болзошгүй гэж үзвэл geree.mn–д  нэн даруй мэдэгдэнэ
    4. Хэрэглэгч нь өөрийн нэр, утасны дугаар, цахим хаягаа үнэн зөвөөр бөглөх үүрэгтэй. Учир нь та geree.mn-д асуулт, бичиг баримт захиалснаар танаас мэргэжилтнүүд тодруулах шаардлагатай асуудал гарвал таны бүртгэлтэй холбоо барих хэрэгслүүд рүү хандах болно.
    5. Хэрэглэгч асуулт асуухдаа geree.mn цахим хуудасны нүүр хэсэгт байрлах асуулт бичих хэсэгт тулгамдсан асуудлаа бичиж, үйлчилгээний нөхцлөө сонгож илгээнэ. Илгээсэн мэдээлэл мэргэжилтний хувийн самбарт гарч ирнэ /хэрэглэгчдэд харагдахгүй/. Мэргэжилтнүүд хувийн самбарнаас таны асуулттай танилцаж зөвлөгөөг бичиж илгээснээр та хариугаа авах болно.

Хоёр. Үйлчилгээ

2.1.    Geree.mn-ий асуулт, хариултын үйлчилгээ нь хоёр төрөлтэй байна.

2.1.1. Цахим хууль зүйн төлбөргүй асуулт, хариултын үйлчилгээ. Энэхүү үйлчилгээ нь нийтэд ил, хэрэглэгч бүрийн geree.mn-д хандаж асуусан асуултын дэс дарааллын хариултын үйлчилгээ болно. Мэргэжилтнүүд geree.mn-д хандсан асуултуудыг дэс дарааллын дагуу хариулт өгөх болно.

2.1.2. Цахим хууль зүйн төлбөрт үйлчилгээ. Хэрэглэгч өөрийн асуултаа шуурхай, хэд хэдэн мэргэжилтний оролцоотой, нарийн мэргэжлийн зөвлөгөө шаардлагатай бол төлбөрт үйлчилгээнд оруулна. Төлбөрт үйлчилгээ нь нийтэд ил бус зөвхөн цахим email хаяг, болон утсаар хариу мэдэгдэж болно.

2.2.   Өөр хэрэглэгчийн асуусан асуултад төлбөр төлж тухайн асуултад хариулт авч болно.

2.3.     Нэг хэрэглэгчийн асуултад хэд хэдэн мэргэжилтэн хариулах боломжтой.

Гурав. Бусад үйлчилгээ

3.1.     Хэрэглэгч geree.mn-ээс дараах үйлчилгээг авах боломжтой.

3.1.1.  Загвар гэрээ авах.

3.1.2.  Гэрээ захиалах үйлчилгээ /таны нөхцөлд тохирсон гэрээ бэлдэх/

3.1.3.  Эсээ болон дипломны ажил.

3.1.4.  Амаар болон биечлэн хуулийн зөвлөгөө авах.

3.1.5.  Өмгөөллийн үйлчилгээ /маргаанд оролцох/.

3.1.6.  Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа.

3.1.7.  Гэрээт ажил, үйлчилгээ.

3.1.8.  Орчуулгын ажил.

3.2.     Geree.mn-ий зүгээс улирлын асуултын давтамжийн үндэслэн судалгаа хийх.

3.3. Түгээмэл асуудлаар шүүгч, хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нарын бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцүүлэг хийх.

Дөрөв. Geree.mn-ийн үйл ажиллагаа

4.1. Geree.mn-ийг байнгын буюу 24 цагийн хугацаанд хэрэглэгчид ашиглах боломжтой байна.

4.2. Geree.mn нь хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээллийг хугацаагүйгээр чандлан хадгална. Харин хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг хууль тогтоомжид заасны дагуу төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан шаардсан тохиолдолд түүнийг гарган өгч болно.

Тав. Хариуцлага

5.1. Хэрэглэгч нэвтрэх эрх авах болон хэрэглэгчийн нэр, нууц үгийн нууцлал, өөрийн талаарх мэдээлэл үйлдлийн үр дагаварыг бүрэн хариуцна.
5.2. Хэрэглэгч энэхүү нөхцөлд заасан үүрэг болон хориглосон зохицуулалтыг зөрчсөн тохиолдолд geree.mn өөрийн санаачилгаар тухайн хэрэглэгчийн нэвтрэх эрхийг хасч, хэрэглэгчийн бүртгэлийг хүчингүй болгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

5.3. Хэрэглэгч нь гуравдагч этгээдэд болон geree.mn-ий сүлжээнд учруулсан хохирлыг зохих хууль тогтоомжийн дагуу барагдуулах үүрэгтэй.

5.4. Хэрэглэгч холбогдох хууль тогтоомж болон энэ нөхцөлд заасан хэм хэмжээг дагаж мөрдөөгүйгээс бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна. 

Зургаа. Хэрэглэгдэх хууль, маргаан шийдвэрлэх

6.1. Энэхүү нөхцөлөөр зохицуулагдаагүй бусад асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулна. 

6.2. Маргаан гарвал талууд харилцан зөвшилцөж шийдвэрлэхийг эрмэлзэх бөгөөд зөвшилцлийн аргаар шийдвэрлэж чадаагүй тохиолдолд маргааныг geree.mn-ийн байрлаж байгаа газрын шүүхээр шийдвэрлүүлнэ.